Х.Баделхан: Ипотекийн зээл зогсоогүй, үргэлжилж байгаа

2018 оны 10 сарын 23

Arslan.mn

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас  ипотекийн зээлийн асуудлаар тодруулга авлаа.

-2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтийг яагаад багасгаж оруулсан ирсэн юм?

-Яг одоо 2019 оны төсөв хэлэлцэж байна. Батлагдсан үндсэн чиглэлийн дагуу төсөв боловсруулагдсан. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй. Саналаа хэлж байгаа. Засгийн газраас  гарсан шийдвэрийг би өөрчлөх эрх байхгүй.

-Цаасан дээрх тоо байгаа ч амьдрал дээр арилжааны банкууд энгийн иргэдэд зээл олгохгүй байна?

-Цаасан дээрх тоо биш Монголбанкнаас ирүүлсэн мэдээллийг хэлж байна. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын мэдээллээр нийт эргэн төлөлт, улсын төсвөөс нийлсэн 200 тэрбумын санхүүжилтийг ипотекийн зээлд олгосон. Банк өөрийн эргэн төлөлтөөр 250 тэрбум төгрөг олгосон байна. Эхний есөн сарын байдлаар 6 мянга гаруй айл ипотекийн зээлд хамрагдсан байна.

-Бодит байдал дээр банкнаас зээл авсан барилгын компаниудын байрнаас сонгосон хүнд л ипотекийн зээл олгож байна?

-Ипотекийн зээлийг улсын төсөв, Монголбанкны эргэн төлөлтөөр санхүүжүүлдэг. Өмнө нь Засгийн газар бонд гаргаж, арилжааны банкууд бонд авдаг байсан ч больсон. Тэгэхээр арилжааны банкуудад чөлөөт мөнгөний үлдэгдэг их байгаа. Эхний есөн сарын байдлаар арилжааны банкууд 250 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргасан. Арилжааны банкууд өөрийн мөнгөө яаж зарцуулахыг би мэдэхгүй. Банк бол хувийн байгууллага, өөрийн мөнгөө хэнд өгөх нь банкны өөрийнх нь асуудал. Улсын төсөвт оруулж байгаа мөнгийг яаж зарцуулах талаар бид журам гаргахаар ажиллаж байна. Төрөөс гаргаж байгаа 115 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх журмаа бид гаргаж байгаа.

-Ипотекийн зээлийн талаар тодорхой журам гаргана гэсээр танай Засгийн газар нэг жил гаруй хугацаан өнгөрлөө. Тодорхой шийдвэр хэзээ гаргах вэ. Ипотекийн зээлд хамрагдах хүлээлт их байх шиг байна?

-Төр бол өөрөөсөө гарч байгаа мөнгөө л шийднэ. Арилжааны банкнаас гарч байгаа мөнгөнд төр оролцохгүй.

Эх сурвалж: MEDEE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596351
0 эможи

keyboard_arrow_up