Монголын хамгийн ЗАЛУУ нуур “ГЭГЭЭН“

2018 оны 7 сарын 18

 

Arslan.mn

Монголд нэгэн шинэ нуур бий болоод байгаа. Жилдээ хэдэн арван булаг шанд, гол горхи ширгэж байгаа экологийн эрсдэл ихтэй өнөө үед энэ бол сайн мэдээ.

Монголд шинээр бий болсон нуурыг "Гэгээн” хэмээн нэрлэжээ. Тодруулбал, Завхан голын усыг хуримтлуулснаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт "Гэгээн” хэмээх нуур бий болсон юм. Тайширын усан цахилгаан станцын усан сан, нэн цэнгэг ус бүхий "Гэгээн" нуур нь хүний үйл ажиллагаанаас бий болсон манай орны хамгийн залуу нуур болсон юм.

Нуурыг олон улсын хайлтын системд бүртгэгджээ.

Гэгээн нууранд Монгол хадран, Алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон төдийгүй ойр орчны бичил цаг уурт сайнаар нөлөөлж байгаа ажээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59635
1 эможи

keyboard_arrow_up