Шүүхэд санал хүсэлтээ цахимаар өгөх боломжтой боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.com цахимхуудсаар шүүхийн ммэдээлэл авч, санал хүсэлтээ өгөх боломжтой боллоо. Тус сайтын “Монгол Улсын шүүхийн мэдээлэл” цэсэнд хандсанааар шүүхийн хаяг байршил , шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загварын мэдээлэл авах боломжтой. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тооцоолж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн талаар мэдээлэл авах юм. Үүнээс гадна санал асуулга цэсээр санал өгч, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтанд хандаж анал, гомдол гаргах боломжтой. Шүүхийн мэдээлэлийн технологийн хэлтэс “ Монгол Улсын шүүхийн мэдээлэл” системийг 2017 оны 11 дүгээр сараас нийт шүүхийн хэмжээнд нэвтрүүлсэн. Шүүхийн байранд байрладаг киоск төхөөрөмжийг ийнхүү цахим хувилбарт шилжүүллээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
|









