“ТЭЦ-4“-ийн захирлыг томилжээ

2018 оны 10 сарын 23

Arslan.mn

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн үйл ажиллагааны доголдлын улмаас нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэн. Ослын шалтгааныг тодорхойлж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцож, тэдний оронд мэргэжлийн гэх тодотголтой хүмүүсийг томиллоо.

Тодруулбал, “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар “ДЦС-3” ТӨХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг томилжээ.  Түүнийг Эрчим хүчний сайд Д.Даваасүрэн санал болгосон гэх.

Мөн Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирал, ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг томилоод байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596312
0 эможи

keyboard_arrow_up