ГИХГ албан хаагчдынхаа ажил, мэргэшлийн ур чадварын түвшинг тогтоожээ

2018 оны 10 сарын 17

Гадаадын иргэн, харьяатын газар нийт албан хаагчдынхаа ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчлал буюу мэргэжлийн үнэлгээ хийх шалгалт авчээ.

Шалгалтыг энэ сарын 13-ны өдөр онлайнаар авсан бөгөөд тус байгууллагын төв болон орон нутаг, хилийн боомтод ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдыг хамруулжээ.

Батлагдсан удирдамжийн дагуу албан хаагчдын

  • хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэг,
  • албан бичиг төлөвлөх чадвар,
  • мэдээллийн технологи,
  • гадаад хэлний мэдлэг зэрэг төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадвар, мэдлэгийг шалгажээ.

Тухайлбал, албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэгийг тодорхойлох шалгалтын агуулгад Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдлөг болгон ажиллах 20 орчим хууль, бусад холбогдох тогтоол, журмууд багтсан байна.

Албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, зэрэг дэв, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг шийдвэрлэхэд харгалзана

Бичгийн шалгалтыг албан бичиг төлөвлөх, тушаалын төсөл боловсруулах гэсэн үе шаттайгаар явуулж, бичгийн ур чадварыг тодорхойлсон бол тодорхой сэдвийн хүрээнд эссе бичүүлж, албан хаагчдын хууль, эрх зүйн ерөнхий мэдлэгийн түвшинг шалгасан байна. Шалгалтын нэгдсэн дүнг Удирдлагын зөвлөлийн хурлаар дүгнэн хэлэлцэж албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, зэрэг дэв, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг шийдвэрлэхэд харгалзах юм байна.

Мөн энэ сард багтаан нийт төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамруулсан ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа ба ялангуяа албан хаагчдынхаа мэргэжил, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596096
0 эможи

keyboard_arrow_up