ГОЁО компаний тоног төхөөрөмж угсарч байсан 3 ажилтан угаарт хордож, нэг нь нас барсан байна

2018 оны 10 сарын 14

Гоёо компанийн Ээрэх үйлдвэрт тоног төхөөрөмж суурилуулж байсан туслан гүйцэтгэх компанийн ажилтнууд угаартсан осол гарчээ. 

Arslan.mn

Энэ талаар тус компаниас тодруулахад "10 дугаар сарын 12-ны Баасан гарагт Гоёо компанийн Ээрэх үйлдвэрт тоног төхөөрөмжийн суурийн угсралтыг хийж байсан туслан гүйцэтгэх “Мөнх-Харш” ХХК-ийн гурван ажилтан урьдчилсан таамгаар бензин хөдөлгүүртэй бетон зүсэгч хөрөөний угаарт хордож, нэг нь нас барсан хэрэг гарсанд бид гүнээ харамсаж байна.

Эрдэнэт хүний амь нас хохирсон хэргийг цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагууд шалгаж байна.

Ээрэх үйлдвэрийн тухайн орчинд ажиллаж байсан 14 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулсан. Үзлэгийн үеэр ямар нэгэн хордлогын шинж тэмдэг илрээгүй“ гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
595964
1 эможи

Зочин
2018-10-15 10:33
Гоёо-гийн зүүн талын хэсэг ер нь гүйдэлтэй, хар энерги шингэсэн газар байдаг. Ажиллаж байсан олон хүн янз бүрээр чадхийдэг. Харуулууд хүртэл шөнөөр тэр хавьд нь байхаас айдаг.
keyboard_arrow_up