Төв замаас Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги хүртэлх 600 метр авто зам ашиглалтад орлоо
Төв замаас Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги хүртэлх 600 метр урттай, 8 метр өргөнтэй, бетон авто замыг ашиглалтад оруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Уг үйл ажиллагаанд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, хурандаа М.Мөнхжаргал, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга, хурандаа Б.Түвшинтөгс болон хамтран ажилласан байгууллагуудын удирдлагууд оролцов.
Тус авто замыг ашиглалтад оруулснаар төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын алба хаагчдын аюулгүй, ая тухтай авто замын сүлжээгээр зорчих нөхцөлийг бий болгож байгаа юм.
Мөн энэ үеэр ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд авто замын ажилд дэмжлэг үзүүлэн бүтээлчээр, идэвх зүтгэл гарган хамтран ажилласан байгууллагуудад талархал гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.









