Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгон бууруулна
Орон сууцны найман хувийн зээлийн хүү, урьдчилгааг буулгах асуудал яригдаж буй. Барилга хот байгуулалтын яам, Монголбанк болон арилжааны банкуудтай харилцан ярилцаж, зээлийн урьдчилгааг 25 хувь болгон бууруулахаар тохиролцжээ. Энэ саналаа ОУВС-нд хүргүүлсэн бөгөөд одоогоор хариу ирээгүй гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлж байна. Харин ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулах чиглэлээр нааштай шийдвэр гарахгүй бололтой. “Цаашдаа гаднаас зээл авч эх үүсвэрийг нь нэмэгдүүлсний дараа зээлийн хүүг бууруулж болно. Одоогоор найман хувийн хүүг бууруулах боломжгүй” гэсэн хариултыг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан өглөө.
Орон сууцжуулах бодлогоо далайцтай хэрэгжүүлбэл бүтээн байгуулалтын нүсэр салбараас орох татварын орлого нэмэгдэж, эдийн засгийн түүхий эдийн экспортын хамаарлыг бууруулахад хувь нэмэртэй. Тэрчлэн ипотек нь иргэдийн хэрэглээг илүү ухаалаг болгож, ажил эрхлэлтэд төдийгүй дундаж давхаргад бодит дэмжлэг болдог. Энэ нь эдийн засгийн үндсэн үзүүлэлт инфляц тогтвортой байхад голлох нөлөө үзүүлж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









