Сувилагчдийг анх удаа резидент сургагч багшаар бэлтгэлээ

2018 оны 10 сарын 11

Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт боллоо. ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах”  төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа.

Төслийн хүрээнд эмнэлзүйн (резидент) сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд 17 удаа сургалт зохион байгуулж, 393 эмчийг хамруулсан байна. Үүнээс 68 нь үндэсний чиглүүлэгч багш болжээ. Энэ удаагийн сургалт сувилахуйн мэргэжилтнийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэж буйгаараа онцлог юм. Сургалтад төв эмнэлэг, тусгай эмнэлэг, нийслэлийн амаржих газрууд, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын   15 эмч, есөн сувилахуйн мэргэжилтэн  зэрэг нийт 24 хүн оролцож байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595848
0 эможи

keyboard_arrow_up