С.ОЮУНБИЛЭГ: ШИЛЭН ДАНСНЫ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуульд тав дахь жилдээ аудит хийх гэж байна. Гэхдээ энэ удаад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болсон Нээлттэй нийгэм форумтай (ННФ) хамтран шалгалт явуулна гэдгээрээ онцлог юм.
ШУУД ҮЗЭХ:
ННФ төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрүүд болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч ТББ-ууд зардлаа ил тод, бүрэн тайлагнаж байгаа эсэхийг хянана. Харин аудитын мэргэжилтнүүд зардлын анхан шатны баримт зэргийг хянах юм.
Шалгалтыг орон даяар явуулах аж. Эхлээд төрийн байгууллагуудаас мэдээлэл цуглуулсны дараа түүврийн аргаар сонгосон байгууллагуудад аудитын шалгалт оруулах юм байна.
Шилэн дансны тухай хуулийг мөрдсөнөөр төсвийн ил тод, хариуцлагатай байдал сайжрах, улс төрийн санхүүжилт нээлттэй болох ёстой. Гэвч аудитын байгууллагын хүн хүч цөөн, төсөв хүрэлцээгүйгээс хангалттай шалгалт хийдэггүй, төсвийн захирагч нар хариуцлагагүй байдгаас дээрх хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байгааг Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг онцлов.
Үндэсний аудитын газар, ННФ-тай хамтран ажилласнаар ННФ-ын хийсэн судалгаа, дүгнэлтийг аудитын дэргэдэх “Иргэний танхим”-аар хэлэлцэж байхаар боллоо. Одоогоор нийслэл, Хэнтий, Говь-Алтай аймгуудад аудитын иргэний танхим ажиллаж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|