Хүнсний ногоо 150-500 төгрөгийн үнэтэй байх боломжтой ч “ЧЕНЖ” нарын гар дамжсаар 800-2000 төгрөгт хүрдэг

2018 оны 10 сарын 10

Arslan.mn

Төмс хүний ногоо кг нь 300-1000 төгрөгийн хооронд байх боломжтой. Төмс хамгийн ихдээ л гэхэд 300 төгрөг. Харин хоёроос гурван ченжийн гар дамжсаар иргэдэд үнэтэй болж ирдэг байна. Тэгвэл энэ асуудлыг бүрэн шийдэх боломж байгааг ногоочид хэллээ. Дарга нар ажлаа хийж улаанбаатар хотод хүнсний ногооны томоохон бирж байгуулаад өгвөл ногоочид түрээс, бусад төлбөрөө төлөөд хямд үнэтэй хүнсний ногоогоор иргэдээ хангах бүрэн боломж байдгийг ярьж байна.

Намар ургацаа хураасан тариаланчид тариа, ногоогоо борлуулахын Улаанбаатар хотыг зорьж,  үүрийн 3 цагаас зах, худалдааны төвийг барааддаг. Энэ явдал жил жилийн намарт тохиолддог. Тэд ингэж эртлэн босохгүй бол ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, цагдаа нар зам чөлөөлөхийг тэднээс шаарддаг. Тусгайлан бэлдсэн зогсоол, зай талбайгүй тариачид арга барахдаа ченж нарт ногоогоо хямд үнээр зардаг.

40 кг-ын шуудайтай байцааг долоогоос 8000 мянган төгрөгөөр борлуулдаг, үүнийг кг-д шилбүүлбэл 150-170 төгрөг юм. Лууван шуудай нь 22 мянга, 1 кг 550 төгрөг, төмс шуудай нь 13 мянган төгрөг, 1 кг нь 320 төгрөг байна.  Манжин шуудайгаараа 10 мянга, килограммаараа 250 төгрөг, тарвас шуудай нь 18 мянган төгрөг юм.  Ногоочдод хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол цагдаа нар зогсоохгүй хөөдөг, тариаланчид хөдөлмөрөө үнэгүйдүүлж, бензин тосоо үрж байна. Ашиг бүү хэл зарлагаа ч нөхөж чадахгүй буцаж байгаагаа учирладаг.

  • ШУУДАЙТАЙ БАЙЦАА-        8000 ТӨГРӨГ, 1 КГ НЬ 150-170 ТӨГРӨГ
  • ШУУДАЙТАЙ ЛУУВАН-        22000 ТӨГРӨГ, 1 КГ НЬ 550 ТӨГРӨГ
  • ШУУТАЙТАЙ ТӨМС-             13000 ТӨГРӨГ, 1 КГ НЬ 320 ТӨГРӨГ
  • ШУУДАЙТАЙ МАНЖИН-     10000 ТӨГРӨГ, 1 КГ НЬ 20 ТӨГРӨГ
  • ШУУДАЙТАЙ ТАРВАС-         18000 ТӨГРӨГ

Эрт ирсэн тариачид бөөний худалдаачдад ногоогоо гайгүй үнээр өгдөг. Харин аажуухан ирвэл зогсох зай талбайгүй тул шуудай ногоогоо 6 мянган төгрөгөөр ч өгөх явдал гардаг байна. Ургацаа хурааж Улаанбаатарыг зориход зам харгуйн асуудал хүнд. Замын эвдрэл гэмтэл их. Машин техникт ч халтай гэлээ. Арай хийж Улаанбаатар хотод ирэхэд ногоочдод зориулсан байр сав, зай талбай, зогсоол байдаггүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өгвөл тариаланч иргэд, хэрэглэгчдийн гарт Монгол хөрсөнд тарьсан шинэ  ногоогоо хямд үнээр шууд хүргэнэ гэж байлаа.

Тариачдын гар дээрээс шуудай ногоог багадаа 8000 төгрөгөөр авсан ченж нар 1000-2ооо төгрөг нэмж зардаг байна. Ченж нарын гар дээрээс авсан ногоогоо зах, худалдааны төвүүд мөн л 2000-3000 мянган төгрөг нэмдэг байна. Энэ мэтээр хэд хэдэн шат дамжлагатайгаар хэрэглэгчдийн гарт хүргэхдээ үндсэн үнэ хэд дахин нэмэгддэг байна. Энэ тухай ченж нар хэлэхдээ: Бөөний худалдаачдад буруу байхгүй, харин жижиглэнгийн худалдаачид үнээ хэт нэмдэг гэж байсан юм.

Ногоочдод тулгарч байгаа энэ асуудлыг саяхнаас газар тариалангийн бүс нутгийн удирдлагууд эхнээсээ Улаанбаатар хотын даргад уламжилж эхэллээ.

Мөн аймгууд бүтээгдэхүүнээ хадгалах зоорийн аж ахуйг хотын захад хөгжүүлж, Улаанбаатар хотын иргэдэд шат дамжлагагүйгээр шууд хүргэх боломжтойг хотын дарга ярьж байлаа. Өнөөдөр зах, худалдааны төвүүдэд 1кг Монгол төмс дунджаар 850-1000 төгрөг, лууван 1500-2000, байцаа 800-900 төгрөг байсан. Уг нь тариачдын гар дээрээс авбал 800 төгрөгний төмсийг 320 төгрөг, 800 төгрөгний байцааг 200 төгрөгөөр авах боломжтой юм. Хамгийн гол нь тариачдад тухтай зогсох зай, талбай алга байгаа юм.

Эх сурвалж: tv5.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595833
0 эможи

keyboard_arrow_up