Монголын телевизүүдийн контент БНСУ-ын 60 сая хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг боллоо

2018 оны 10 сарын 10

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа дуулгах нэгэн таатай мэдээлэл байна. Жи Ви Ти компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын дурын телевизүүдээс өөрийн өнгө төрхтэй, үзэгчидтэй уран бүтээлүүдийг БНСУ-ын 60 сая иргэнд өргөн нэвтрүүлгийн сүлжээгээрээ дамжуулан үнэ төлбөргүйгээр хүргэж байна. Монголын телевизүүдээс эхний ээлжинд Э ТИ ВИ, 25-р суваг, Си Нэг зэрэг нийт 5 телевиз хамтран ажиллахаар гэрээ үзэглэлээ. Монголын шавхагдашгүй их өв соёл нүүдэлчин уламжлалт соёлыг харуулсан бүтээлүүдийг БНСУлсад болон цаашлаад дэлхийд нэвтрүүлэн хүргэх боломж бүрдэж байгаа юм.



Дэлхий даяаршихын хэрээр Монголын соёлыг үзэж харж улмаар аялал жуулчлалын нэгэн сонирхолтой өнгө төрх байж болох Монгол соёл дэлхийд танигдахад ЖИ ВИ ТИ компанийн оруулж байгаа хувь нэмэр өндрөөр үнэлэгдэхүйц юм. GVT компани нь Төв ази болон Зүүн өмнөд азийн 10-аас дээш улс орнуудад зориулсан мэдээллийн нэгдсэн үйлчилгээг бий болгон өргөн нэвтрүүлэг болон контентийн бизнесийн нөлөөг өргөжүүлэх зорилгоор шатласан дарааллаар Латин Америк руу гарах урагшлах алхам хийж байгаа нийгмийн өндөр хариуцлагатай байгууллага юм.



GVT нь өрсөлдөх байгууллагаас илүү давуу технологийн шалгарсан аргаар бүтээсэн хамгийн анхны тоног төхөөрөмж, технологи болох “Дижитал өргөн нэвтрүүлгийн технологи” ба “GVT Box”-оор дамжуулан зөвхөн Солонгос бус Зүүн өмнөд ази төдийгүй дэлхий даяар нэг сүлжээг бий болгон улмаар нэгтгэснээр мэдээлэл харилцааны болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ дамжуулахыг гол зорилгоо болгон ажиллаж байна. Олон жилийн туршлагатай уг байгууллага Монголын телевизүүдийн хийж бүтээж байгаа контентуудыг судлан таниулах Монгол улсыг дэлхийд сурталчилах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж улмаар хамтран ажиллах гэрээний дагуу олон талт арга хэмжээг зохион авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595821
1 эможи

keyboard_arrow_up