4000 гаруй хүүхэд, 500 гаруй хүүхэд харагчийн эрхийг ноцтой зөрчиж байна

2018 оны 10 сарын 10

Arslan.mn

2018 онд хүүхэд харах үйлчилгээнд зориулж, улсын төсвөөс 5.8 тэрбум төгрөг баталж өгсөн аж. Харин 2019 оны төсөвт энэ мөнгө 2.6 тэрбум төгрөг болон буурсан нь хүүхэд харах үйлчилгээ зогсох, цаашлаад төрийн хүүхдийн эсрэг бодлого хэмээн үзэж, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид төрийн эрх мэдэлтнүүдэд хандан хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн  холбооноос гаргасан шаардлагад “Хүүхэд харах үйлчилгээний хууль нь хүүхэд хамгааллын асуудлыг бодитоор хэрэгжүүлж буй хууль. Энэ хууль хэрэгжсэн хугацаанд стандарт, журмын дагуу жилд 400 хүүхэд харах төв байгуулагдаж, гурван жилийн хугацаанд 17 гаруй мянган хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан байна.

Энэ хууль хэрэгжсэнээс хойш 2016 онд 5496 хүүхэд, 2017 онд 5325 хүүхэд, 2018 онд 5975 хүүхэд эрсдэлгүй, аюулгүй орчинд хамгаалагдлаа. Улсын жил бүр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж, төрийн ачааллыг бууруулж байна.

2018 оны улсын төсөвд 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаж, улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний 431 төвд 5275 хүүхэд хамрагдан, 1024 хүн ажлын байртай болсон. 10 000 гаруй эцэг эх хүүхдээ өгч ажил хөдөлмөрөө эрхэлж байна.

Arslan.mn

2019 оны улсын төсөвт 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2.6 тэрбум төгрөг болгон бууруулсан нь Хүүхэд харах үйлчилгээний хуулийг зогсоох, хүүхэд хамгааллын эсрэг төрийн бодлого болж байна” хэмээн дурджээ. Санхүүжилтийг нь бууруулсан нь 4000 гаруй хүүхэд 500 гаруй хүүхэд харагчийн эрхийг ноцтой зөрчсөн санаатай үйлдэл юм. Тиймээс 5.8 тэрбум төгрөгийг хэвээр үлдээхийг шаардсан юм.  

Шаардлагын хариуг энэ сарын 15-ны дотор авна гэдгийг энэ үеэрээ хэллээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595815
0 эможи

keyboard_arrow_up