Шилдэг хуульчид олгодог шагналыг Монгол бүсгүй анх удаа хүртэв

2018 оны 10 сарын 10

Arslan.mn

Олон улсын хуульчдын нэгдсэн чуулган ( IBA Annual Conference) –г Итали улсад амжилттай үргэлжилж байна. Чуулганы үеэр оны шилдэг хуульчдыг 10 гаруй төрлөөр шалгаруулан, алдаршуулдаг ба тэдгээрийн онцлох нэг төрөл нь ‘IBA pro Bono Award’ буюу Про Боно үйлчилгээ үзүүлдэг шилдэг хуульчийн шалгаруулалт байдаг аж. Энэ жилийн ‘IBA pro Bono Award’ –д  дэлхийн олон орны чадварлаг хуульчид өрсөлдөхөөр материалаа ирүүлснээс сүүлийн шатанд Их Британи, Нигер, АНУ, Бангладе, Монгол, Австрали, Польш зэрэг орноос нийт долоон хуульчийг эцсийн шатанд өрсөлдүүлснээс Монгол улсын өмгөөлөгч Х. Баасанжргал төгсгөлийн шатанд шалгарчээ. Түүнд шагналыг ирэх пүрэв гарагт гардуулах аж. Тэрбээр 2016 оноос өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай Засгийн газрын шийдвэрийн эсрэг олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгож байжээ. Х. Баасанжаргал нь олон улсын хуульчдын нэгдсэн чуулганд хоёр дахь удаагаа оролцож байгаа аж.   

Эх сурвалж: Монголын үнэн 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595792
0 эможи

zochin
2018-10-10 12:18
uuruu bagdaa moiri unajbsan yum bolov uu
keyboard_arrow_up