НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 150 сая төгрөг болж өсөв

2018 оны 10 сарын 10

Татварын ерөнхий газар НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг сар бүр зохион байгуулдаг. Есдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 21-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдахаар болжээ. Есдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэд сугалаанд оролцох эрхтэй болох юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19447, 200 мянган төгрөгийн азтан 1970, нэг сая төгрөгийн азтан 196, таван сая төгрөгийн азтан 20, арван сая төгрөгийн нэг азтан нийт 21634 иргэн азтан болсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй.

Энэ удаагийн сугалаагаар супер шагнал 150 сая төгрөг болон нэмэгдсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595788
0 эможи

keyboard_arrow_up