СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүн амины хэрэгт холбоотой этгээдийг эрэн сурвалжилж байна

2018 оны 10 сарын 09

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “2016 оны тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02:00-04:00 цагийн орчимд тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэг”-т холбогдолтой этгээдийг эрэн сурвалжилж байна. 

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны зургадугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу дээрх хэрэгт холбогдуулан энэхүү зураг дээрх этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. 

Иймд эрэн сурвалжилж буй этгээдийг харсан эсвэл түүнтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн 88220066 дугаарын утсанд хандана уу. Мэдээллийн нууцыг чандлан хадгална. 

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595777
0 эможи

keyboard_arrow_up