Бүртгэлээ баталгаажуулаагүй бол тайлан илгээгдэхгүй

2018 оны 10 сарын 09

Arslan.mn

Татварын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудыг Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулахыг анхааруулж байна. Татвар төлөгч ААН, байгууллагын нягтлан бодогчид e-tax.mta.mn-д хандаж, 3-р улирлын ААНОАТ, ХХОАТ-ын тайлангаа илгээхдээ өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна уу. Баталгаажуулаагүй тохиолдолд тайлан илгээгдэхгүй болохыг анхааралдаа авна уу. Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна уу.

Бүртгэлээ баталгаажуулаагүй бол тайлан илгээгдэхгүй

Бүртгэлээ баталгаажуулаагүй бол тайлан илгээгдэхгүй

Бүртгэлээ баталгаажуулаагүй бол тайлан илгээгдэхгүй

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595774
0 эможи

keyboard_arrow_up