ХБНГУ-аас 55 сая Еврогийн буцалтгүй тусламж авахаар боллоо

2018 оны 10 сарын 09

Arslan.mn

Монгол, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 55 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар боллоо. Монголыг төлөөлж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс нар гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Монгол ХБНГУ-тай 25 жил хамтран ажиллаж байна. Бид хоёр жил тутамд ээлжит хэлэлцээрээ шинэчилж хийдэг. Энэ жилийн хувьд ХБНГУ-аас 55 сая еврогийн буцалтгүй тусламжийг авахаар хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн дүнд биологийн олон янзын хадгалах, эрчим хүч, уул уурхай боловсрол зэрэг чиглэлд тодорхойлж санхүүжилтийг зарцуулна. Амжилттай хэрэгжиж буй төслүүдээ хэрэгжүүлэхээс гадна үр ашигтай хийгдэж байгаа төслүүдээ үргэлжлүүлнэ” гэв.

Arslan.mn

ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс “55 сая еврогийн буцалтгүй тусламжийн амлалт өгсөндөө баяртай байна. Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад нэн тэргүүний шаардлагатай байгаа ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжилт олгохооор шийвэрлэсэн. Энд юуны түрүүнд боловсролын салбарт мэргэжлийн боловсрол хөгжлийн сургалт хоёрдугаарт, Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургуульд технологи, санхүүгийн хөрөнгө оруулалт олгохоор шийдвэрлэсэн” гэлээ.

Arslan.mn

Мөн тэрбээр “Боловсролын салбарт найман сая гаруй еврогийн хөрөнгө олгохоор тохиролцлоо. Мөн биологийн олон янз байдлын салбарт бид хөрөнгө шийдвэрлэсэн. Энд Монгол улсын тусгай хамгаалалтай байгаль орчинг хамгаалах, тэнд амьдарч буй орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн. Энэ жил онцгойлон хийсэн амлалт нь санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатарын гэр хороолол дахь олон нийтийн байгууламж буюу сургууль, цэцэрлэгийн байгууламжийг дулаалахад хөрөнгө оруулахаар байгаа.  Ингэснээр сургууль, цэцэрлэгийн доторх агаарын бохирдлыг эсрэг сайжруулах үйл ажиллагаа хийх юм. Сургууль, цэцэрлэгийн доторх агаар сайжирсанаар хүүхдүүд дулаан, цэвэр орчинд сургууль цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. Ингэснээр гэр хорооллын агаарын бохирлын эсрэг эерэг арга хэмжээ хийж байна. Бид хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 1990-ээд оноос буцалтгүй тусламж олгож эхэлсэн, хоёр жил тутамд амлалт өгч хөрөнгө олгодог энэ хугацаанд 400 сая еврогнийн хөрөнгийг олгосон байна. Үүний 150 сая гаруй евроог сүүлийн хугацаанд олгосон. Герман улсаас Монгл улсад олгож байгаа нэг хүнд ноогдох хөрөнгийн хэмжээгээр бусад оронд олгож буй хөрөнгө оруулалтыг тэргүүлж байгаа. Энэ нь герман Монголын хамтын ажиллагааны хэлэлцээр нягт сайн байгаагийн илэрхийлэл гэж бодож байна” хэмээн ярив.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595753
1 эможи

keyboard_arrow_up