Сүсэглэж байгаа нэрээр овоо бузартуулахаа болих хэрэгтэй
Хүмүүсийн мухар сүсэг хэрээс хэтэрч байгаа нь олон зүйлээс харагддаг.Тэр тусмаа овоо тахилган дээр бүрч их мэдрэгдэнэ.Одоогоос гурван жилийн өмнө Дорноговь аймгийн нутаг Хамарын хийд дээр очив.Хүн бүр чихэр жимс,сүү,архи тэргүүтнийг овоо руу нь өргөж,мөнгө төгрөг тавьсан байгаа харагдав.Бүр зарим нь шар будаа цацаж,боов боорцог өргөжээ.
Овооны гол модны хийморийн дарцагнаас эхлээд өнгө өнгийн хадаг самбай багсайтал нь уясан байх.Зарим хүний хадаг модноосоо алдуурч,овооны ойр хавиар хүний хөлөөр хэвтэнэ.Овоонд мөргөхөөр ирсэн хүн болгон архийг шилээр нь,сүүг сав саваар нь өргөх аж.Үүнээс болоод овооны эргэн тойрон хог новшоор дүүрч,зуны халуунд өргөсөн сүү цагаа хүмүүсийн өргөсөн нд зүйлстэй холилдон хүн ойртохын аргагүй үнэр танар ханхална.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд,Хэнтий аймгийн эзэн Чингис охааны шүтээн гэгдэх Бурхан халдуны овоо,Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын овоо гээд л очсон газар бүрийн овоо дээрхийн жишгээр сүсэгтэн олны өргөл барьцад,хүлэгдэж үнэндээ зуны цагт битүү ялаа шавж,үмхий үнэртсэн навсгар хогон овоолго харагдана.
Монголчуудаас өөр хэн ийм овоог шүтэж бишрэх билээ.Нөгөө талаас бүхнээ даатгаж байгаа шүтээн,уул усаа ийм болгож байгаа хүмүүс нь Монголчууд өөрсдөө.Тиймээс сүсэглэж байгаа гээд овоо тахилгаа бузартуулдаг байдлаа болих хэрэгтэй.Буян заяагаа даатгаж уясан хадаг,яндрыг чинь хэн нэгэн цэвэрлэдэггүй юм аа гэхэд салхинд хийсч одно,цагаан сараар тавган дээр тавьсан ул боовоо уул хангайд өргөж байгаа нэрээр хог болгож байгаагаа л хүн бүр ойлгох хэрэгтэй.Монголчууд эрт дээр үед шүтээн уулынхаа орой дээрх овоон дээр гурван чулуу өргөөд л хэдэн үеэ,сүлд хийморио даатгаад болоод байсан гэдэг.
Эх сурвалж: Өдрийн сонин
|









