Хүүхдийн тусламжийн утсанд өдөрт 500 дуудлага ирдэг

2018 оны 10 сарын 08

Хүүхдийн тусламжийн утас 108-д өдөрт 500 орчим дуудлага ирдэг бөгөөд үүний 40 хувь нь хүүхэд хамгаалал, эрхийн зөрчилтэй холбоотой байдаг гэдгийг Мобиком корпорацын Бодлого зохицуулалтын албаны захирал С.Дорждэрэм хэлж байна.

Манай улсад 2014 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн Хүүхдийн тусламжийн утсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд зөвхөн дуудлага хүлээн авах зориулалтаар ажиллаж байсан уг төв өнөөдөр яаралтай үед тусламж үзүүлэх түр хамгаалах байртай болтлоо өргөжжээ.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн амь нас эрсдэж болохуйц “халуун” хэмээн нэрлэдэг 11 мянга орчим дуудлага хүлээн авсан

Дэлхийн 145 оронд нийт 178 дуудлагын утас ажилладаг бөгөөд олон улсын стандартын дагуу дөрвөн шаардлагыг хангасан байх ёстой. Тодруулбал, улс орныг бүхэлд нь хамрах, хүүхэд мартахааргүй энгийн богино дугаар байх, үнэгүй байх, тасралтгүй ажиллах ёстой гэсэн дөрвөн шаардлагатай байдаг аж.

Манай улсын хувьд долоо хоногийн 24 цагийн турш уг утсыг ажиллуулж байгаа бөгөөд “Мобиком” корпораци, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн амь нас эрсдэж болохуйц “халуун” хэмээн нэрлэдэг 11 мянга орчим дуудлага хүлээн авсан байна. Цаашид зөвхөн ярих бус хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрхэн хүрч ажиллах вэ гэдэгт дээрх газрууд ажиллаж байгаа аж. Тодруулбал интернэт болон мессеж үйлчилгээг ашиглах боломжийг хайж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595706
0 эможи

keyboard_arrow_up