Шатахууны үнэ нэмэгдсээр байхад Д.Сумъяабазар чимээгүй суусаар

2018 оны 10 сарын 08

Arslan.mn

Энэ сард шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гараад байсан. Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн бол өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 2010 болжээ. Энэ нь орон нутагт амралтын өдрүүдэд нэмэгдсэн үнэ юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард ярихдаа "Шатахууны үнийг Засгийн газрын зүгээс хүчээр зохицуулахгүй" хэмээсэн байдаг. 

Салбарын сайд нь үүн дээр арга хэмжээ авахгүй харин ч шатахуун үнэ мэтийн жижиг асуудлаар Оросуудтай би ярихгүй гэсэн утга бүхий зүйлийг хэдхэн хоногийн өмнө хэлээд авсан.

Шатахууны үнэ ийн нэмэгдээд байхад салбар яамны сайд Д.Сумъяабазар ямар нэгэн арга хэмжээ авч, мэдээлэл хийхгүйгээр үл барам ОХУ-тай жижиг зүйлийн талаар ярихгүй хэмээх нь хэр зохимжтой вэ? Түүний хувьд жижиг байж болох ч ард иргэдийн хувьд хамгийн эмзэг сэдэв бол түлшний үнэ нэмэгдэх. Үүнийгээ дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь тодорхой ч Д.Сумъяабазарын хувьд энэ бол жижигхэн асуудал. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595699
0 эможи

keyboard_arrow_up