Сэргээгдэх эрчим хүчээр ахуйн хэрэглээгээ шийджээ

2018 оны 10 сарын 07

сэргээгдэх эрчим хүч зурган илэрцүүд

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын III сургуулийн хамт олон аймагтаа анх удаа сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан болон халуун усныхаа асуудлыг шийдэж байна.

Сургуулийн захирал Л.Уянга аймагтаа төдийгүй улсад анхдагч болох шинэлэг ажлыг “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн сургалтад сууж дараа нь төслийн уралдаанд оролцсоноор төсөл нь шалгарч хэрэгжих болсон байна.

Тэд төсөлдөө “Нарлаг сургууль” хэмээн нэр өгчээ. Мөн цахилгаан эрчим хүч хэмнэх, хүүхдүүдийг амьдралд сургах, эко орчны боловсрол олгоход төсөл чухал үүрэгтэй гэсэн. Тэд зайн фанайлууд ашиглан сэргээгдэх эрчим хүчийг буй болгож байгаа бөгөөд үүгээр гаднах гэрэлтүүлгээ шийджээ. Мөн эрчим хүчний зөөврийн цахилгаан станцтай ч болсон аж.

Тус хамт олон сэргээгдэх эрчим хүчнийхээ толь цэнэг хураагуур, цэнэглэгч гээд бүх төхөөрөмжөө бэлэн байдалд байрлуулжээ. Эдгээр ажлаа төслийн эхний санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна. Харин дараагийн санхүүжилтээр гадна талын зориулалтуудын гэрэлтүүлгээ авч тавих гэнэ.

Мөн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор үүдний зааланд гурван ширхэг фитнес дугуй авч тавих гэнэ. Дугуй нь жийх бүрд цахилгаан цэнэг хуримтлагдаж, тог гаргах үүрэгтэй. Багш, сурагч, ажилтан хэн ч дугуй жийж цэнэг хуримтлуулснаар биеийн тамирын заалны шүршүүрийн усыг халааж, усанд орох боломжтой гэнэ.

Сургуулийн захирал Л.Уянга,”Манай сургуулийн хүүхдүүд өөрсдөө сургалтад хамрагдаж тодорхой мэдлэгтэй болсноор дараа нь хүүхдүүдэд сургалт явуулж эхэлж байгаа. Хүүхэд бүр өөрсдөө сургууль сард хичнээн квт цахилгаан хэрэглэдгийг мэддэг, тооцож чаддаг болсон. Мөн гэртээ тог цахилгааныг хэрхэн хэмнэх талаар мэдлэгээ тэллээ.

Хүүхдүүд сургуулийн орчимд асаалтай байгаа тогыг унтраадаг болсон. Цахилгаан эрчим хүч хэмнэх талаар ч мэдлэгтэй боллоо. Төслийн чиглүүлэгч багш, XI ангийн 10 хүүхэд энэ багт байдаг. Цаашлаад бүх сумдадаа хүрч мэдлэгээ түгээнэ.

Энэ ажил зөвхөн төслийн хүрээнд хийгдээд зогсохгүй, бид цааш нь үргэлжлүүлнэ. Төслийн шугамаар суурилуулсан төхөөрөмж 10-20 жилийн баталгаатай, цаашид дахин цэнэглээд хэрэглэх боломжтой” гэв.

Төслийн хоёр дахь санхүүжилтийг хичээлийнхээ байранд нарны зайн хураагуур ашиглаад өвөл, зуны хүлэмж хийх, түүнийг тойруулж эрт галавын үеийн зураг бүхий эко орчин бүрдүүлэх шийдэлд зориулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595672
0 эможи

keyboard_arrow_up