Хурдны зам барих бэлтгэл ажил хийгдэж байна

2018 оны 10 сарын 06

Манай улс өөрийн газар нутаг дээгүүрээ ази европыг холбосон хурдны авто замын сүлжээг барьж байгуулах талаар олон жил ярьсан билээ. Харин энэхүү мөрөөдөл мэт яриа У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын үед бодит биеллээ олох гэж байгаа мэдээ байна. Тодруулбал, Алтанбулаг – Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын АH3 төслийг “Чингис ланд девелопмент–Шинэ хөгжлийн зам” ХХК барихаар ажилдаа орсон байна. Мянган километр үргэлжлэх тус хурдны авто замын төслийн хүрээнд хэд хэдэн чөлөөт бүсүүд байгуулагдах юм. Хурдны зам барих ажлын хүрээнд олон мянган ажлын байр бий болох бөгөөд, ашиглалтад орсны дараа хурдны зам дайран өнгөрөх орон нутгуудад байнгын ажлын байр олноор бий болох ажээ.

.Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс хурдны замын барилгын бэлтгэл ажлын хүрээнд инженерийн цогц суурь судалгаа /инженер-геодези, инженер-геологи, инженер-гидрометерологи/, нарийвчилсан ажлын зураг төсөв боловсруулах ажлыг Алтанбулаг-  Дархан-  Улаанбаатар- Мааньт чиглэлийн 450км замын хүрээнд хийж дууссан байна. Харин энэ намар Мааньт – Чойр – Сайншанд – Замын-Үүд гэсэн 550 км замын хэсэгт ажил хийгдэж байгаа аж. Тус 550 км замын судалгааны ажлыг Геосет, Геомастер, Таван үндэс, Хөрс автосервис, Лэнд тест, Эрхт газар зэрэг эрх бүхий компаниуд гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа гэнэ. Тус ажлын үр дүнд зурвас газрын байр зүйн зураглал, өндрийн сүлжээ, орон зайн мэдээллийн систем, олон улсын болон улс, орон нутгийн чанартай авто замын сүлжээ, зам, замын байгууламж, шугам сүлжээний мэдээлэл бий болох юм. Ийнхүү 550 км замын судалгааны ажил хийгдэж дууссанаар ирэх хавар манай улсад шинэ хурдны замын бүтээн байгуулалтын ажил өрнөж эхлэх нь ээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595663
1 эможи

keyboard_arrow_up