2018 оны Нобелийн энхтайваны шагналтан тодорлоо

2018 оны 10 сарын 06

Энэ жилийн Нобелийн шагналтнуудын нэр тодорсоор байна. Харин 2018 оны Нобелийн энхтайваны шагналыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун нар авах магадлалтай гэсэн таамаг түлхүү явж байсан билээ.  Гэвч Энх тайваны шагнал өөр хүмүүст очлоо. Норвегийн Нобелийн хорооноос 2018 оны энх тайвны шагналыг Денис Муквегэ, Надиа Мурад нарт олгохоор шийдвэрлэжээ. Бэлгийн хүчирхийллийг дайн, зэвсэгт мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахыг эсэргүүцсэн кампанит ажил нь тэдэнд энэхүү гайхалтай шагналыг авчирчээ.

Нийт 331 хүн тус шагналд нэр дэвшсэний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар байсан юм.
25 настай Надиа Мурад нь 2014 онд хойд Иракийн жижиг тосгон дахь гэрээсээ гэр бүлийн хамт хулгайлагдаж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Түүний зургаан ах болон ээж нь террористуудын гарт амиа алдсан байна.

Тэрбээр Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн хоёр дах залуу эмэгтэй болж байна. Түүний өмнө 2014 онд 17 настай  Пакастан охин Малала Ёосафзай уг шагналыг хүртэж байсан юм.Харин Денис Муквегэ нь дайны талбарт ажиллаж, бэлгийн хүчирхийллийн хохирогч нарт туслахын тулд бүхий л амьдралаа зориулсан эмч хүн ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595657
0 эможи

keyboard_arrow_up