Долларын ханш буурч эхэллээ

2018 оны 10 сарын 06

 

dollar зурган илэрцүүд

Ам.долларын ханш сүүлийн нэг сарын турш төгрөгийн эсрэг чангарсан.  Харин өчигдрөөс эхлэн суларч эхэлжээ. Их биш ч бага багаар төгрөгийн ханш эргээд чангарч байгаа нь сайн мэдээ. Тодруулбал, өчигдөр  ам.долларын ханш арилжааны банкуудад 3-4 орчим төгрөгөөр, ченжүүд дээр 5-7 төгрөгөөр буурчээ. Харин Монголбанкны зарласан ханш 1 төгрөгөөр бууралттай байлаа.

Зарим нэг эдийн засагчдын хэлж байгаагаар цаашид долларын ханш сулрах төлөвтэй байгаа гэнэ. Ихэнх хэрэглээ нь импортоос хамааралтай манай улсын хувьд валютын ханш чангарах нь үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлэх томоохон шалтгаан болдог. 

Сүүлийн хэдэн сарын хугацаанд ам.долларын ханш 150 төгрөгөөр өссөн гэх мэдээлэл бий.  Ханш ингэж өсөх нь угаас тарчигхан иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж,  бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг  билээ.
Улирлын шинж чанартайгаар импорт нэмэгдэж, долларын эрэлт сүүлийн үед огцом өссөн ба энэ нь банкууд болон ченжүүд дээр ам.долларын богино хугацааны хомсдолыг үүсгэж улмаар ханшийг өсгөж эхэлсэн гэсэн тайлбар ханшийн өсөлтийн араас дагалдаж байгаа .

Хамгийн гол нь иргэд ханш өсөх нь гэсэн хүлээлтээр төгрөгөө ам.доллар руу хурдтай хөрвүүлсэн нь энэ өсөлт дээр нэрмээс болсон гэжээ.

Энэ ч бас үнэний ортой байх. Гэхдээ Монгол банк интервенц хийх хэмжээний хангалттай нөөцтэй байгаа.  Тухайлбал, нөөцдөө 3 тэрбум ам.долларын бүрдүүлсэн. Харин арилжааны банкуудын эрэлтэд нийцүүлэн ам долларыг нийлүүлээгүйгээс ханш өссөн гэх тайлбар таамаг бас бий.
Гэхдээ ямартай ч ам.доллар эргээд уруудсан нь сайн зүйл. Цаашид ч энэ бууралт үргэлжилнэ гэсэн төлөв байгаа нь эдийн засагт бүр ч эерэг дохио болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595652
0 эможи

keyboard_arrow_up