СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 805 иргэн виз мэдүүлэх материалаа хуурамчаар үйлдсэн тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

2018 оны 10 сарын 05

Arslan.mn

БНСУ-ын ЭСЯ-нд виз авах зорилгоор хуурамч баримт материал бүрдүүлдэг этгээдүүдийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

Эрүүгийн цагдаагийн албаны хэлтсийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Б.Амарбат:

БНСУ-ын ЭСЯ-аас цагдаагийн байгууллагад хандан манай улсын иргэд виз хүсэхдээ бичиг, баримтаа хуурамчаар үйлдэж байгаа талаар ханджээ. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албанаастодорхой алба хаагчдыг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулсан. БНСУ-ын ЭСЯ-аас ирүүлсэн 805 иргэний материалыг шалгахад нийт 7 аж ахуй нэгж байгууллага, 11 иргэн дээрх бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож, эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Энэ үйлдэл дээр эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн нэг хэсэгт заасан буюу бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Иргэдийн хувьд банкны дансны хуулга, банкинд 5 сая төгрөг байршуулах гэрээ, нийгмийн даатгалын ерөнхий газар, татварын ерөнхий газрын тодорхойлолтууд, их, дээд сургуулийн оюутан мөн гэх тодорхойлолт, аж ахуй нэгж байгууллагад ажилладаг гэх зэрэг бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн байна. Тиймээс иргэд та бүхэн БНСУ-ын визыг мэдүүлэхдээ төлөөлөн гүйцэтгэх 10 байгууллагаар дамжуулах хэрэгтэйг анхаарууллаа. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
595638
1 эможи

keyboard_arrow_up