Х.Баделхан: “Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгоно“

2018 оны 10 сарын 05

Arslan.mn

"Ипотекийн зээлийн шинэчилсэн журам"-ыг боловсруулж дууссан бөгөөд Засгийн Газрын хуралдаанаар батлуулахаар бэлтгэж байгаа талаар яригдаад удлаа.

Ипотекийн зээлийн журамд ямар асуудлууд тусгасан, хэзээ батлуулах гэж байгаа талаар БХБ-ын сайд Х.Баделханаас тодруулахад:

“Ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулаад Засгийн Газрын хуралдаанд нэг удаа оруулсан. Энэ журмын төсөл одоо Сангийн Яаман дээр байгаа. ОУВС-тай тохиролцох асуудал мэдээж байна. Урьдчилгааг 25 хувь болгохыг ерөнхийдөө дэмжиж байна. Анх удаа орон сууц авч байгаа, гэр хорооллоос орон сууцанд орж байгаа иргэдэд ипотекийн зээлийг олгохоор төсөлд тусгасан. Арилжааны банкууд өөрийн гэсэн хүндээ зээл олгож байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ байдлыг журмаар зохицуулахаар болсон. Ипотекийн зээлийн шинэчилсэн журмыг удахгүй Засгийн Газрын хуралдаанаар оруулах байх” гэлээ.

Ипотекийн зээлд улсын төсвөөс гаргах санхүүжилтийн дүнг жилд 500 тэрбум төгрөгт хүргэхээр журмын төсөлд тусгасан байна.

2018 онд ипотекийн зээлд зориулж  улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгасны 60 тэрбумыг олгожээ. Өмнөх зээлийн эргэн төлөлтөөс наймдугаар сарын байдлаар 140 тэрбумыг олгосон байна. Харин банкууд өөрийн эх үүсвэрээр 250 тэрбумыг ипотекийн зээлд олгожээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595597
0 эможи

keyboard_arrow_up