ФОТО: УДБЭТ-ын 56 дахь тоглолтын улирлын нээлт болно

2018 оны 10 сарын 04

Arslan.mn

Монголын сонгодог урлагийн их өргөө болох Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүхт 68 жилийн ой болон 56 дахь удаагийн тоглолтын улирлын нээлт энэ сарын долооны өдрийн 17:00 цагт Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдийн дээжээс бүрдсэн “Сонгодог” тоглолтоор эхлүүлэх гэж байна.

УДБЭТ нь 1950 оны 12-р сарын 30-ны өдөр өрх тусгаарлан “Сонгодог театр”-ыг бий болгосон түүхтэй. Ингэснээр Монголд төдийгүй Азид цорын ганц “Сонгодог театр”-ыг бий болгосон ба энэ жил үүсгэн байгуулагдсаны 68 жилийн түүхт ой нь тохиож байгаа юм.

Сонгодог тоглолтын үеэр УДБЭТ-аас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид болон уран бүтээлүүдийн тухай түүхэн үзэсгэлэнг гаргахаар бэлтгэн ажиллаж буйг дуулгалаа.

Дуурь, бүжгийн театрын хамт олон 2018-2019 жилийн 56 дахь тоглолтын улиралд хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг түлхүү зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595578
0 эможи

keyboard_arrow_up