БГД-ийн ХХҮХ-ээс “Ажлын шуурхай ярилцлага” буюу ажилд зуучлах шинэлэг үйлчилгээг нэвтрүүллээ

2018 оны 10 сарын 04

Arslan.mn

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөс зохион байгуулж буй “Ажлын шуурхай ярилцлага” буюу ажилд зуучлах шинэлэг үйлчилгээг өнөөдөр анх удаагаа зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ХХҮХ-ийн дарга Ч.Мэндбаяр, ХЭА-ны дарга Г.Энхбаяр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, ЗХЭД төслийн зөвлөх Иван Такач болон бусад албаныхан, ажил олгогч нар оролцлоо. 

Тус арга хэмжээг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Arslan.mn

БГД-ийн ХХҮХ-ийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр:

“Өнөөдрийн арга хэмжээ нь ажилд зуучлах үйлчилгээг 12 ажил олгогч байгууллагын 800 ажлын байранд нээлттэй ярилцлага хийж, залуучуудыг ажил олгогчтой холбосон ажил олгох үйлчилгээг шинэлэг, идэвхитэй, залуучуудад сонирхолтой байдлаар зохион байгуулснаар онцлогтой болж байна.

Ганц бие хүмүүсийг “түргэн болзоо”-ны арга хэлбэрийг ашигладаг энэ үйл ажиллагааны үеэр 5-10 минутын ажлын ярилцлага зохион байгуулагддаг бөгөөд тухайн хүн маш богино хугацаанд ажил олгогчид өөрийгөө таниулах эерэг сэтгэгдэл төрүүлэх шаардлагатай болдог.

Ингэж зохион байгуулснаар ажил хайгч иргэн маань өөрийгөө үр дүнтэй танилцуулах, илэрхийлэх, ажил хайгчийн ур чадварыг шалгадаг учраас энэхүү аргыг бид өнөөдөр анх удаа туршиж байна. Энэ арга ажил олгогч болон ажил хайгч нарт их үр нөлөөтэй нь харагдаж байна.” хэмээлээ.

Arslan.mn

Дашрамд дурдахад тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага багатай залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн “Ажлын шуурхай ярилцлага”үйл ажиллагаа  аж.  Ажил хайгчид өөрийгөө илэрхийлэх, ажил олгогчийн тавьсан асуултанд түргэн хугацаанд хариулах, өөрт тохирсон ажлын байрыг зөв сонгох  зэрэг олон чадваруудыг өнөөдрийн ажлын шуурхай ярилцлагын үеэр олж авах юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
595569
6 эможи

doogii
2018-10-05 11:51
zaluusaa ajliin bair baidag l ym bain shuu golohgui bol
keyboard_arrow_up