Хамгийн өндөр түрээстэй хотуудын жагсаалтад Москва оржээ
2018 оны 10 сарын 03
Орон сууц, албан газрын түрээсийн зардал хамгийн өндөртэй хотуудын жагсаалтад Москва хот 19 дүгээр байранд оржээ. Энэ тухай үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Savills” компани мэдээлжээ.
Энэ жагсаалтад Хонконг Нью-Йоркийг гүйцэд түрүүлснээр нэгдүгээр байрт орж 2011 оноос хойш анх удаа хамгийн өндөр түрээстэй хот болжээ. Хонконгт нэг ажилтныг ажиллуулах зардал жилд 112,4 мянган ам.доллар хүрдэг бол араас нь Нью-Йорк хот 108,2 мянган ам.доллароор хоёрдугаар байрт жагсжээ. Харин Лондон хот 96 мянган ам.доллароор гуравдугаар байрт жагссанаар энэ үзүүлэлтээр Европын хамгийн үнэтэй хот болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









595538
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс