Цагдаа танд баярлалаа

2018 оны 10 сарын 03

Arslan.mn

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Доржрагчаад иргэдээс талархал ирүүлжээ. Тэрбээр иргэн М-ийн автомашинаас эд зүйлс хулгайлсан, Сайншанд сумын  иргэн А-гийн гэрээс их хэмжээний эд зүйлс хулгайд алдагдсан, иргэн Х-ийн гэрээс их хэмжээний үнэт зүйл алдагдсан хэргүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай илрүүлэн ажилласан байна.

Мөн  цагдаагийн ахмад Г.Доржрагчаа нь иргэн  Ч-ийн гэрээс  олон ширхэг мөнгөн аяга, бусад эд зүйлс алдагдсан, иргэн Д-ийн Даюун маркийн мотоциклийг хулгайлсан, иргэн Б-ийн гар утас бэлэн мөнгө алдагдсан, иргэн Х-ийн автомашины гражнаас их хэмжээний ноолуур хулгайд алдагдсан зэрэг хэргүүдийг нөхөн илрүүлсэнд иргэдийн зүгээс талархал илэрхийлжээ.

Байгууллага, иргэдээс хариуцсан ажил, үйл ажиллагаатай нь холбоотойгоор иргэдийн талархлыг удаа дараа хүлээсэн цагдаагийн ахмад Г.Доржрагчаадаа ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595527
0 эможи

keyboard_arrow_up