Хуульчийн мэргэжлийн шалгалтын дүн гарчээ

2018 оны 10 сарын 03

Arslan.mn

Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалт 2018 оны есдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тус шалгалтад нийт 1143 оролцогч бүртгүүлж, 1005 оролцогч сорилгын шалгалт өгсөн байна.

Үүнээс 748 оролцогч сорилгын шалгалтад тэнцэж, Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтад оролцсон аж. Шалгалтын нэгдсэн дүнгээр нийт 151 оролцогч 70 ба түүнээс дээш оноо /хувь/ авч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцжээ.

Шалгалтын дүнтэй холбогдох гомдлыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шалгалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор хүлээн авна” гэж заасны дагуу 2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 8:30 цагаас 17:30 цагийг дуустал хугацаанд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гаргаж болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595525
0 эможи

keyboard_arrow_up