АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8-нд бүх нийтээрээ АМАРНА

2018 оны 10 сарын 03

Arslan.mn

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон Монгол орон даяар тэмдэглэдэг болоод зургаан жил болох гэж байна. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой тохионо.

Мөн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар 2012 онд хуульчилсан юм. 

Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны Пүрэв гарагт тохиож байна. Тэгэхээр хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.

Жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг энэ өдөр “Чингис хаан” одонгоор шагнадаг.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595519
0 эможи

keyboard_arrow_up