Анхаар: Энэ долоо хоногийн сүүлээр бүх нутгаар цочир хүйтэрнэ

2018 оны 10 сарын 02

Arslan.mn

ЦУОШГ-аас Төв, Зүүн аймгуудын газар тариалангийн нутгуудаар ахиухан хэмжээтэй нойтон цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар эрс сэрүүсэхийг анхаарууллаа. 

Баруун аймгуудын нутгаар: 03-нд ихэнх нутгаар, 04-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 3-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 03-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд газар тариалангийн нутгуудаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 5-нд ихэнх нутгаар, 6-7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-4-нд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 16-21 градус дулаан байх боловч 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.   

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 4-5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 1-3-нд шөнөдөө 1-6 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595497
0 эможи

keyboard_arrow_up