Хүүхдийн тусламжийн утсанд 120 мянган дуудлага иржээ

2018 оны 10 сарын 02

Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт 120 мянга гаруй дуудлага ирсэн байна. Үүний 60 орчим хувийг эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол, хүүхдийн эрх хамгааллын зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлага эзэлжээ.

Харин 20 гаруй хувь нь хүүхэд хамгааллын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэсэн дуудлага ирсэн байна. Энэ тохиолдолд анхан болон дунд шатны хамтарсан баг аймаг, дүүргүүдийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар луу тус дуудлагыг тусгай программаар шилжүүлдэг. Шилжүүлсний дараа тухайн орон нутгийн байгууллага үүссэн нөхцөл байдал дээр хэрхэн ажиллах зураглал гаргаж, хуулийн дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийж хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байна. Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн тусламжийн 108 утсанд эрсдэл өндөртэй дуудлага ирвэл шуурхай үйлчилгээний баг ажилладаг аж. Тус баг энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 664 хүүхдэд шуурхай үйлчилгээ үзүүлж, түр хамгаалах байранд зуучилсан байна. Хүүхэд түр хамгаалах байранд байхдаа эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ авдаг. Харин тусгай хамтарсан баг тухайн хүүхдийн эцэг эхтэй нь ажилладаг. Тухайлбал, амьдрах зан үйлийг нь өөрчлөх, архины хэт хамааралтай бол архины эмчилгээнд явуулах, ажлын байраар хангах гэх мэт арга хэмжээ авдаг байна. Харин хүүхдүүдийг эцэг эх хүүхдээ дахин хүчирхийлэхгүй, энэ нь зүй бус үйлдэл гэдгийг бүрэн ойлгосон үед нь гэр бүлтэй нь хамт амьдрахыг зөвшөөрдөг юм байна. Өнөөдрийн байдлаар ГБХЗХГ-ын дэргэдэх түр хамгаалах байранд 31 хүүхэд асран хамгаалуулж байна гэж тус газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал мэдээллээ.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595493
0 эможи

keyboard_arrow_up