WWW.EBARIMT.MN сайтад нэвтрэх код, нууц үгээ мартсан уу?

2018 оны 10 сарын 02

Arslan.mn

Иргэд, татвар төлөгчид НӨАТ-ын урамшуулалын систем, е-баримтын талаар 1800-1288 дугаарт холбогдож, татварын улсын байцаагчаас зөвлөгөө, мэдээлэл авах нь их. Е-баримттай холбоотой хамгийн их ханддаг асуудал нь www.ebarimt.mn сайтад нэвтрэх код, нууц үгээ мартсан тухай юм.

www.ebarimt.mn сайт болон апп-д нэвтрэх код, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессеж илгээж, шинээр авах боломжтой.

Бүртгэлтэй гар утасны дугаараа сольсон бол бүртгэлтэй и-мэйл хаягаараа сэргээж авах хэрэгтэй. Гар утас, и-мэйл хаягаар авах боломжгүй бол Улаанбаатар хотод Драгон, Мишээл, Дүнжингарав үйлчилгээний нэгдсэн төвийн Татварын нэгжид, орон нутагт бол харьяа Татварын албандаа бичиг баримттайгаа очиж нууц үг, нэвтрэх кодоо авахыг зөвлөж байна.

Татвар төлөгч иргэд маань Татварын албаны 1800-1288 дугаарт залгах, www.ebarimt.mn цахим сайтад хандаж сонирхсон мэдээллээ авах, мөн Татварын албаны www.mta.mn цахим сайтын “Татварын боловсрол” цэсний “Асуулт хариултын сан”-гаас татварын хууль тогтоомж болон е-баримттай холбоотой мэдээллийг авах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
595492
1 эможи

keyboard_arrow_up