Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ

2018 оны 10 сарын 01

Зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс авах шалгалт өнөөдөр (2018.10.01) эхэллээ.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн нэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 54 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтад 74 нэр дэвшигч бүртгүүлсэн юм.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт "Хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар”-ын шалгалтаар эхэллээ. Шалгалтад Анхан шатны иргэний болон эрүүгийн шүүхийн ерөнхий шүүгчид, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид оролцож байна.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн "Манлайлах ур чадвар”-ыг шалгах шалгалтад Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид шалгалтын хуваарийн дагуу оролцож байгаа юм

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын явцыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дэлгэцээр үзэх боломжтой.

Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595426
0 эможи

keyboard_arrow_up