Өнөөдрөөс эхэлж иргэдийн ирүүлсэн бичлэг, зургаар хариуцлага тооцно

2018 оны 10 сарын 01

Arslan.mn

Өнөөдрөөс иргэдийн ирүүлсэн бичлэг, зураг мэдээллээр жолоочид хариуцлага тооцож эхэлнэ.

Тухайлбал, явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрдсэн байгаа юм.

 Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна.  

Иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх байгаа юм.

Тиймээс замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд зөв соёлтой оролцохыг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595397
0 эможи

keyboard_arrow_up