“Ко-продакшныг ашиглаж нийтийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нь“ уулзалт боллоо

2018 оны 9 сарын 30

Өчигдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр "Ко-продакшныг ашиглаж нийтийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт уулзалт Терминал старт-ап бизнес төвд боллоо. Уулзалтаар Ко-продакшны талаар үндсэн ойлголт, загварчлал, гадны орнуудад ашиглаж буй амжилттай кейсүүдээр Засаглал судлаач Б.Мөнгөнсүх, "School police" - амжилттай хэрэгжиж, олон нийтийн дэмжлэг оролцоогоор 5 дахь жилдээ явж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар илтгэл тавьлаа. Дашрамд сонирхуулахад School police арга хэмжээ нь анх 2013 оноос хэрэгжиж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэргийн гаралт 80 орчим хувиар буурсан, замын осол эндэгдэл буурсан зэрэг олон эерэг үр дүнгүүд гарсан байна. Албан бус тоогоор өдөрт дунджаар 2000 эцэг, эхчүүд School police -оор хуваарын дагуу гарч байгаа гэлээ.  Тус уулзалтын дараа оролцогчид сонирхсон асуултаа асууж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595394
0 эможи

keyboard_arrow_up