Засгийн Газар хуулиа мөрдөж Дубайн гэрээг цуцлах ёстой

2018 оны 9 сарын 28

Arslan.mn

Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуягийн хүмүүс 2015 онд гаргасан 99, 123 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 
Хэвлэлийн бага хурлын үеэр "Засгийн газар Улсын Их Хурлаасаа давсан эрх эдэлж Дубайн гэрээг байгуулсан. Оюутолгойн өмчлөгч нь УИХ, эзэмшигч нь Засгийн газар. Гэтэл тухайн үеийн Засгийн газрын тэргүүн УИХ-аас зөвшөөрөл авч, мэдэгдэлгүйгээр Дубайд очоод энэ гэрээг байгуулах боломжийг олгочихсон. Мөн гэрээ байгуулах эсэх талаар нэг ч яамнаас, нэг ч санал аваагүй. Тус гэрээнээс болж Монгол Улс одоогоор 3 тэрбум ам.долларын хохирол амссан. Цаашдаа ч мөн хохирол амсахаар байна.

Arslan.mn

Мөн Засгийн газар хуулиа мөрдөж шийдвэр гаргавал тус гэрээг цуцлах ёстой. Хэрэв хуулиа зөрчөөд цуцлаагүй тохиолдолд бид үргэлжлүүлэн хуулийн дагуу тэмцэх болно. Гэхдээ жагсаал цуглаанаар биш зөвхөн хуулийн дагуу холбогдох байгууллагуудад хандана. Дубайн гэрээг цуцласан тохиолдолд Монгол Улс ямар ч хохирол хүлээхгүй хэмээн Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг хэллээ.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595370
0 эможи

keyboard_arrow_up