Уулархаг нутгаар зам дагуу халтиргаа үүссэн байна

2018 оны 9 сарын 28

Arslan.mn

Өнгөрсөн хоногт /2018.09.27/ Завханы зүүн, Өмнөговийн хойд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр, Хөвсгөл, Орхон, Булган, Төвийн аймаг, Архангай, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар 34 мм бороо, хур тунадас оржээ.

Үүнээс хамгийн их нь Хэнтийн Норовлинд 34 мм, Дадалд 30 мм, Биндэрт 24 мм, Батноровт 20 мм, Гурванбаянд 19 мм, Батширээтэд 10 мм, Дорнодын Сэргэлэнд 25 мм, Цагаан-Овоод 19 мм бороо, хур тунадас орсон байна.

Иймд уулархаг нутгаараа зам дагуу цас орсон, халтиргаа гулгаа үүссэн байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг ЗЦА-наас зөвлөлөө.

Сэрэмжлүүлэг

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595356
0 эможи

keyboard_arrow_up