Цагдаагийн газрын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав

2018 оны 9 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт ажиллалаа.

Цагдаагийн газраас өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар хийж буй ажлууд болон Баруун-Урт, Мөнххаан суманд улсын төвсийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа замын цагдаагийн хяналтын постын барилгын ажлын үйл явцтай танилцсан юм. Уг постуудын барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж буй бөгөөд энэ онд багтаж ашиглалт орох юм байна.

Мөн тус аймагт зохион байгуулагдаж буй “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд оролцож, цагдаагийн газрын шуурхай удирдлагын штабын үйл ажиллагаатай танилцав.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595348
0 эможи

keyboard_arrow_up