Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа

2018 оны 9 сарын 27

Arslan.mn

Цаг уурын байгууллагаас өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүхэн байхыг онцгойлон анхаарууллаа.

Есдүгээр сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ:

    Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно.
    Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
    Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

    Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
    Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
    Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан.
    Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан.
    Бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

    Зарим газраар хур тунадас, нойтон цас орно.
    Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.
    Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан.
    Бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,  өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

    Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна.
    Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
    Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан
    Өмнөд хэсгээр 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:

    Ялимгүй хур тунадас орно.
    Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн,  өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

    Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
    Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
    Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  өдөртөө 5-10 градус дулаан.
    Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 сарын 1-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595325
0 эможи

keyboard_arrow_up