Архидалтаас болж эрэгтэйчүүдийн дундаж наслалт богиносож байна

2018 оны 9 сарын 27

Arslan.mn

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан хэтрүүлэн хэрэглэгчдийн хэрэглээг бууруулах архины асуудалд хандах хандлагыг өөрчлөх "Нийгмээ дотроос нь гэрэлтүүлье" уриалгыг гаргаад байна.

Монголын нийгэмд гэмт хэргийн тоо буурч байгаа ч ахуйн хүрээний архидалт ихээр газар авч буй талаар Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс өнөөдөр мэдээллээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хууль зөрчих үзэгдэл өсөх чиг хандлагатай байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрэгтэйчүүдийн уламжлалт бус аюул заналд өртөлтийг бууруулах ажлыг шинэ шатанд гаргах шаардлагатайг тэд онцолж байлаа.
ДЭМБ-ын судалгаагаар нэг хүнд жилд 8-9 литр архи ногдоход Үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үздэг бол 2006 оны байдлаар нэг Монгол хүнд 8.6 литр архи ногдож байна гэсэн судалгаа гарч байжээ.

Манай улсад энэ жилийн байдлаар архи, согтууруулах ундааны үйлчилгээ явуулдаг газар 3,725, дэлгүүр 8,858 байгаа ба нийт 12,507 цэг үйл ажиллагаа явуулж байна.
  "Архидан согтуурахтай тэмцэхэд хуулийн дагуу хүлээсэн үүргээр төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэн чухал гэдгийг онцолж байлаа.

Arslan.mn
 "Манай улсад сүүлийн үед архидалт багассан мэт дүр зураг харагдах болсон. Гэвч архидалт ахуйн шинж чанартай болж байгаа талаар бидний хамтран ажилладаг цагдаагийн байгууллагийнхан мэдээлсэн. Нийгэм дэх архидан согтууралт улам бүр залуужиж байна, Тийм ч учраас манайх шиг цөөн хүн амтай улс архинд автахаас сэргийлэх үйл ажиллагааг хамтран, нийгмээрээ хийх хэрэгтэй гэж МЭХН-ийн тэргүүн Ж.Цогтсугар хэллээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595313
0 эможи

keyboard_arrow_up