“Шинэ гүрэн” хорооллын орон сууцанд 2019 онд 100 сэтгүүлч орно

2018 оны 9 сарын 27

Arslan.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээлэл хийж, “Сэтгүүлч Ордон” баригдахаар болсныг хэвлэлийнхэнд дуулгалаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нийслэлийн Засаг дарга С.Батболд сэтгүүлчдийн орон сууц барих газрыг шийдэж өгнө хэмээн амалсан. Тэрбээр амлалтаа биелүүлж, сэтгүүлчдийн орон сууц барих газрыг шийдэж өгчээ. Сүхбаатар дүүргийн нутаг, 32-ын тойрог орчмын тус газарт “Сэтгүүлч ордон” баригдана. Тус барилгын зургийг боловсруулах компанитай өнөөдөр гэрээ байгуулж, 16 давхар “Сэтгүүлч ордон”-ы ажил эхэлж байна.

Arslan.mn

“Шинэ гарц” компанийн барьж буй Шинэ гүрэн хороолол нь Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлана. Нийт  1620 айлын Шинэ гүрэн хорооллын анхны үнэ нь 2.3 сая төгрөг аж. Харин сэтгүүлчдэд хөнгөлөлттэй буюу 1 99 000 төгрөгөөр зарах юм байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595309
1 эможи

keyboard_arrow_up