“Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна
2014 оны 7-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 780-1100 төгрөг, 2-р зэргийнх 600-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1100 төгрөгийн үнэтэй байна. “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2014 оны 7-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 9.0 хувиар буюу 100 төгрөгөөр өсч, харин хятад сонгино 1.5 хувиар буюу 20 төгрөг, лууван 3.2 хувиар буюу 75 төгрөг, байцаа 6.2 хувиар буюу 100 төгрөг, манжин 3.9 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байлаа.