Согтууруулах ундааны хэрэглээ нас баралтын гол шалтгаануудын нэг болжээ

2018 оны 9 сарын 26

Согтууруулах ундаа зурган илэрцүүд

Согтууруулах ундааны хэрэглээ нь дэлхийн улс орнуудад нас баралтын гол шалтгаануудын нэг болсон байна. Ийм дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтнүүд хийжээ.
Нас барсан хорин тохиолдлын нэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хордлого эсвэл өвчинтэй холбоотой байсныг мэргэжилтнүүд онцолсон байна. Энэ тоо нь ДОХ-оор, авто замын осол болон хүчирхийллийн гэмт хэргүүдийн улмаас нас барсан үзүүлэлтээс давжээ. Согтууруулах ундаа хэрэглэснээс нас барсан тохиолдлын дөрөвний гурав нь эрэгтэйчүүд байна.
ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, дэлхий дээр 237 сая эрэгтэй, 46 сая эмэгтэй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй өвчнөөр зовж шаналж байна. 
Европын орнуудад согтууруулах ундааг илүү ихээр хэрэглэж байгаа аж. Гэхдээ ОХУ, Молдав, Беларусь улсад хэрэглэх нь багассаар байгаа болохыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд дурджээ. 
Согтууруулах төрлийн ундаануудад нэмэлт татвар ногдуулж, хэрэглээг нь багасгахын тулд зар сурталчилгааг хязгаарлахыг ДЭМБ-ын ерөнхий захирал улс орнуудад уриалсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595284
0 эможи

keyboard_arrow_up