Р.Төмөрхуяг: 20 жилийн дараа эцэг чинь архи ууж байгаад ажил дээрээ амь алдсан гэж хэлэх үү

2018 оны 9 сарын 26

Arslan.mn

Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн бусдад зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч наймдугаар сард гарсан билээ. Уг хэргийн талаар талийгаачийн аав Р.Төмөрхуяг, авга ах Р.Ганхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх нар хэвлэлийн бага хурал хийж байна. Дашрамд дурдахад, уг хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан хорьж, шалгаж байгаа билээ.  

ШУУД ҮЗЭХ:

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Ийм хэрэг болсонд бид маш их харамсаж байгаа. Манай гэр бүл дөрөв дэх үеээ төрд зүтгүүлж байгаа сэхээтэн гэр бүл. Миний авга, эцэг, ах дүү гурван партизан гээд анхдагч байсан. Би хүчний болон төрийн байгууллагад 43 жил ажиллаж тэтгэвэрт суулаа. Ийм юм болно гэж бодолгүй хүүгээ төрийн албанд зүтгүүлсэн. Хүний эвийг олох гэж явдаг хүүхэд байсан. 

Монгол ёс жаягаа бодоод бид юм хэлээгүй. Энэ явдал болсноос хойш миний хүүг архидан согтуурсан харилцан зодолдсон гэсэн яриа гарсан. Миний хүү архи дарс уугаад явдаг хүн биш. Би  архи уудаггүй. Тиймээс архи ууж, танхайрдаг байдлаар хүүгээ хүмүүжүүлээгүй.

Одоо дөрвөн ач минь үлдлээ. Гомбосүрэн голомт түших ганц хүү минь байсан. Энэ дөрвөн ачийг амьд байх хугацаандаа хүнтэй адил хүмүүжүүлэх юмсан гэж бодож байна. Хамгийн бага нь ой 4 сартай үлдсэн. 20 жилийн дараа эцэг чинь архи ууж байгаад ажил дээрээ амь алдсан гэж хэлэх үү эсвэл хүний гарт амиа алдсан гэх үү” гэв.

Arslan.mn

Талийгаачийн авга ах Р.Ганхуяг

 “Маш хүнд өдрүүд өнгөрсөн. Хүний хайр татсан сайхан хүүхэд байсан. Гомбосүрэн миний хамгийн хайртай дүү Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад харгис алуурчны гарт амиа алдсан. 

Миний дүүг тухайн өдөр яамны гуравдугаар давхрын өрөөндөө дуудаж авчраад Махбал нарын хүмүүс зэрлэгээр амь насыг нь хороосон. /Тэрбээр тухайн өдөр талийгаачийн барьж байсан гар утасны бичлэгийг сонсгов. Уг бичлэгт талийгаач Т.Гомбосүрэнг Б.Махбалын өрөөнд хүлээж байна гэсэн яриа бичигдсэн байв/ 

Arslan.mn

Энэ болсон үйл явдал бол монгол төрийн хуваагдал, эрх мэдлийн булаацалдаанаас улбаатай гэж бодож байна. Миний дүүгийн ажлыг булаан авахаар 2018 оны хоёрдугаар сараас эхлэн шат дараатай ажил хийгдэж байсан 

2018 оны дөрөвдүгээр сард миний дүүг томилолтоор явж байхад нь С.Дорждагва гэдэг хүнийг оронд нь томилох гэж байсан. Гэтэл С.Дорждагва нь ажилдаа тэнцэхгүй болохыг АТГ-аас ирүүлсэн албан бичигт дурдсан байна. 

Аймшигтай хэрэг гарсны маргааш би Улаанбаатарт ирээд дүүгийнхээ өрөөнд орсон. Өрөөнийх нь гэрэл асаалттай, пиджак нь сандал дээрээ тохоостой, компьютер нь асаалттай, бичиг цаас нь дэлгээтэй байсан. 

Миний дүүгийн амь насыг золин байж албан тушаалд шунах нь юуных вэ гэдгийг Монгол Улсын Их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаас асуумаар байна. 

Энэ хэргийг Монголын цагдаа хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө гэж хүсэж байна. Энэ хэрэг гарахад ямар нэгэн байдлаар оролцсон, турхирч, түлхсэн албан тушаалтнууд шийтгэлийн гадна үлдэх ёсгүй" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN                   
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595258
0 эможи

keyboard_arrow_up