Хамгийн өөдрөг үзэлтэй үндэстнийг шалгаруулав

2018 оны 9 сарын 26

Arslan.mn

Хятадын иргэд хамгийн өөдрөг үзэлтэй үндэстэн болохыг “Ipsos group” компаниас явуулсан санал асуулгын дүн нотлов.Тэдний 88 хувь нь амьдралыг өөдрөгөөр хардаг гэнэ.Мөн ирээдүйн сайн сайхан байдалд ахмад үеийнхний 85,залуучуудын 90 гаруй хувь нь итгэлтэй байв.Тэрчлэн настнуудын 78 хувь нь өөрийгөө амьдралын хамгийн баяр баясгалантай хүн гэж үздэг байхад залуучуудын 89 хувь нь ийм бодолтой явдаг аж.Судалгаанд Орос,Хятад,Австрали,Бразил,ИхБритани,Герман,Энэтхэг,Мексик,АНУ,Франц зэрэг 15 орны 40506 иргэнийг хамруулжээ.Хятадууд энэ судалгаанд тэргүүлж байгаа нь анхны тохиолдол биш.Өнгөрсөн онд тэд мөн л шалгарч байжээ.Тус улсын хүн амын 70 орчим хувь нь ийм бодолтой байгааг өнгөрсөн жил явуулсан санал асуулгын дүн харуулсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595248
0 эможи

keyboard_arrow_up