Зорилтот өрхийн 450 иргэдийг ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН үйлчилгээнд хамруулаад байна

2018 оны 9 сарын 26

Arslan.mn

БГД-ийн ХХҮХ-ээс өчигдөр “Өрхийн хөгжил” хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөгийг зохион байгууллаа.  Тус өдөрлөгт 10 гаруй ажил олгогч байгууллагын 386 ажлын байр, ажлын байрны захиалга өгсөн 85 ажил олгогчийн 120 ажлын байр нийт 506 нээлттэй ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байранд бүртгэж, зөвлөгөө мэдээлэл өгч, сонирхсон ажлын байранд ажлын ярилцлага хийн шууд ажилд зуучиллаа.

Arslan.mn

Захиргаа, хяналтын албаны дарга Б.Өлзийсайхан:

“Төрийн үйлчилгээг иргэддээ илүү ойроос хүргэх, иргэдийг энэ төрлийн мэдээллээр хангах, ажлын байранд шууд зуучлах зорилгоор тухайн өдөрлөгийг бид 10 дахь удаагаа зохион байгуулж байна.

Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хувьд энэ онд Халамжаас-Хөдөлмөрт бодлогод суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэх зорилтын хүрээнд 2018 оны үйл ажиллагааныхаа чиглэлийг “Өрхийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж буй иргэддээ буюу халамж хүртэж буй иргэдэд хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийн бүхий л үйлчилгээг санал болгох замаар хамруулах томоохон ажлыг бүтэн жилийн хугацаатай хийж байна. Энэ удаагийн өдөрлөгийг бид Өргөө-1 кино театрын урд талбайд, мөн бичилээс хойш өгсөх гэр хорооллын дунд гэсэн хоёр байршилд хийж байна.” хэмээлээ.

Arslan.mn

Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс төсөл хөтөлбөрт хармагдсан иргэд энэ удаагийн өдөрлөгийн үеэр үзэсгэлэн гаргаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж байна.

Голомт банкны Москва салбартай хамтран ажлын байр нэмэгдүүлэх сарын 0,7%, жилийн 8,4%-ийн хүүтэй “Жижиг зээл”-ийн талаар сурталчилах, бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

Тус хэлтсээс Халамжаас-Хөдөлмөрт бодлогод суурилсан төрийн үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд 2018 оны үйл ажиллагааныхаа чиглэлийг “Өрхийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж буй 1500 өрхөөс 300 өрхөд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бодитойгоор үзүүлэх зорилт тавин ажилласан байна.

Arslan.mn

Зорилтын биелэлт:

1. Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх замаар амьжиргааны түвшинг дээшлүүлэх;

- Ажил идэвхтэй хайгчаар 30 иргэнийг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэсэн.
- Байнгын ажлын байранд 23 иргэнийг ажилд зуучилсан

- Түр ажлын байранд 167 иргэнийг хамруулсан,
- Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулсан Бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээнд 92 иргэн хамрагдсан. 1 га газар, 1 хүлэж хариуцуулан хүнсний ногоо тариалах ажлыг зохион байгуулж, ургац хураалт хийгдэж, борлуулалтын ажил хийгдэж байна.
- Хөдөлмөрт бэлтгэх сургалтанд 15 иргэн хамрагдсан,
- Мэргэжил олгох болон давтан сургалтад 20 мэргэжлээр 22 иргэн мэргэжил эзэмшиж, ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд 100 иргэнийг хамруулсан.

Энэ оны 9 сарын байдлаар нийт “ЗОРИЛТОТ ӨРХ”-ийн 450 иргэнийг хөдөлмөр эрхлэлийг үйлчилгээ, арга хэмжээнд хамруулан ажилласан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595245
5 эможи

sèlenge
2018-09-26 21:22
Sain bailaa
keyboard_arrow_up